Америкийн Gen Z үеийнхэн болзоонд мөнгө зарцуулдаггүй

Америкийн Gen Z үеийнхэн болзоонд мөнгө зарцуулдаггүй


   “Bank of America” банкнаас гаргасан Америкийн санхүүгийн эрүүл мэндийн тайланд дурдсанаар Z үеийнхэн гэж нэрлэгдэх хориод насны залуус болзоонд огт мөнгө зарцуулдаггүй болох нь тогтоогджээ. Судалгаанд хамрагдсан эрчүүдийн 53 хувь, эмэгтэйчүүдийн 54 хувь нь болзоонд сохор зоос ч зарцуулдаггүй гэж хариулсан бөгөөд дөнгөж 28 хувь нь сард 100 доллароос бага мөнгө зарцуулдаг гэсэн байна. Улмаар тэд санхүүгийн боломж байхгүй бол нийгмийн харилцаанаас бүрмөсөн татгалзах нь илүү хялбар болохыг онцолжээ. Хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн харилцаанд мөнгө зарцуулдаггүйн хамгийн том шалтгаан бол санхүүгийн чадамж аж. Нөгөө талаар болзох хэв маяг бас өөрчлөгдөж байгаа бөгөөд шинэ үеийнхэн тодорхой зорилготойгоор болзож, үзэл бодол таарах байдал, нийтлэг үнэ цэн зэргийг нэгдүгээрт тавьдаг байна. Мөн хиймэл оюун ухааны хөгжил тэдний өдөр тутмын амьдралын хэв маягийг эрс өөрчилж байна. “OK Cupid” танилцах аппликэйшний гаргасан судалгаагаар Gen Z үеийнхний гуравны нэг нь хиймэл оюун ухааныг жинхэнэ хүн шиг романтик хамтрагч, найдвартай туслагч болгон ашигладаг болохыг тогтоожээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.