Хамба Д.Жавзандорж Өмнөд Солонгост суралцаж буй  Гандантэгчэнлин хийдийн шавь нартай уулзжээ
© Гандантэгчэнлин хийд

Хамба Д.Жавзандорж Өмнөд Солонгост суралцаж буй Гандантэгчэнлин хийдийн шавь нартай уулзжээ


   Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Жавзандорж Өмнөд Солонгос улсад айлчилж байна. Тэрбээр өчигдөр тус улсад шашин, эрдэм номын чиглэлээр суралцаж буй Гандантэгчэнлин хийдийн унаган шавь лам нартай уулзжээ. Гандантэгчэнлин хийд 2016 оноос эхлэн шавь лам нараа БНСУ-ын Данкүүк их сургуульд Буддын шашин судлал, солонгос хэл болон бусад чиглэлээр сургаж, судалгааны ажлыг нь дэмжин ажиллаж байгаа аж. Уулзалтын үеэр Д.Жавзандорж хамба шавь нарынхаа сурлага, судалгааны ажлын явц, цаашдын зорилго, эрдэм номын үйлсийн талаар ярилцаж, мэдлэг боловсролоо улам гүнзгийрүүлэн, эзэмшсэн мэдлэг чадвараа Монголын Бурханы шашны хөгжил, өв уламжлалыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулахыг захиж, сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөл, адис хүртээжээ. Уулзалт гадаадад суралцаж буй лам нарын эрдэм номын үйлсийг дэмжихийн зэрэгцээ Монгол, Солонгосын Бурханы шашны боловсрол, судалгаа, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн Гандантэгчэнлин хийдээс мэдээллээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.