Хүн төрөлхтөн малын сүүг 7400 жилийн өмнө хэрэглэж байжээ
Нидерландын зураач Герард Терборхын “Үнээ сааж буй” зураг. 1642 он. © Wikimedia Commons

Хүн төрөлхтөн малын сүүг 7400 жилийн өмнө хэрэглэж байжээ


   Их Британийн Бристолийн их сургуулийн эрдэмтэд Чулуун зэвсгийн үед хүмүүс мал амьтны сүү ууж хэрэглэж байсныг нотолсон талаар тус улсын Шинжлэх ухааны үндэсний академийн сэтгүүлд мэдээлжээ. 7400 жилийн өмнө Төв Европын нутагт хийсэн шавар суулганы хананд үлдсэн тосны үлдэгдлийг судалснаар ийм үр дүнд хүрсэн байна. Олдворын он цагийг тогтооход хамгийн сүүлийн үеийн технологи болох цацраг идэвхт изотоп ордог нэгэн төрлийн шинэ аргыг хэрэглэн эртний хүмүүсийн 70 гаруй суурингаас олсон 4300 шахам сав суулгыг судалсны үр дүнд эрдэмтэд энэ нээлтийг хийжээ. Нидерландын зураач Герард Терборхын “Үнээ сааж буй” зураг. 1642 он.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.