Лула да Силва Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа яллаа
Бразил улсын Үндэсний сонгуулийн дээд шүүх (TSE) ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал асуулгын эцсийн дүнг албан ёсоор танилцууллаа. Энэ дүнгээр одоогийн ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва дөрөв дэх удаагаа төрийн тэргүүнээр сонгогдон шинэ түүхэн амжилт тогтоож байна. Сонгуулийн хоёр дахь шатны өрсөлдөөн ширүүн болж саналын зөрүү маш бага гарсан бөгөөд 150 сая сонгогчийн 51.76% нь Лула да Силвагийн Ажилчдын намд саналаа өгчээ. Харин Флавио Болсонаругийн Либерал нам 48.24%-ийн санал авсан бөгөөд саналын зөрүү ердөө 3.5% орчим байв. Лула да Силва нь 2003–2010 онуудад хоёр бүрэн эрхийн хугацаанд, мөн 2023–2026 онд гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан юм.
Лула да Силва сонгуулийн эхний шатанд зарим бүс нутагт цөөн санал авсан ч хоёр дахь шатанд нэр хүнд нь эрс ахиж, эцсийн шатанд өрсөлдөгчөө ялсан нь тус улсын сонгуулийн түүхэн дэх анхны тохиолдол боллоо. Бразилын баруун, зүүн болон төв нутгаар сонгогчдын чиг хандлага эрс ялгаатай байв. Хойд болон зүүн хойд бүс нутагт Лула да Силваг бага орлоготой иргэд болон ажилчид тууштай дэмжсэн бол, өмнөд бүсэд Ф.Болсонаругийн талынхан илүү олон санал авчээ. Шинэ Засгийн газар ядуурлыг бууруулах, нийгмийн халамжийн бодлогыг нэмэгдүүлж, бага орлоготой өрхүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх, Амазоны ойг хамгаалах, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, инфляцыг бууруулж, ажлын байр нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Засгийн газар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор ажлаа эхлүүлэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






