Халимаг: Буддын шашны цэцэрлэгт хүрээлэнд зориулан Ногоон дара эх бүтээжээ
Халимаг улсын Лагань хотод шинээр байгуулж буй Буддын шашны цэцэрлэгт хүрээлэнгийн гол хэсэгт байрлуулах Ногоон дара эхийг бүтээх нэгэн чухал үе шат амжилттай өндөрлөсөн талаар “РИА Калмыкия” агентлаг мэдээллээ. Урлаачид хөшөөний үндсэн хийцийг бүтээж дуусгасан бөгөөд одоо хүрлээр цутгахад бэлэн болжээ. Бурханыг бүтээсэн барималч Николай Жуковын хэлснээр, энэ нь нийслэл Элстэй хотод байдаг Ногоон дара эхийг дуурайлган хийсэн хэрэг хараахан биш гэнэ. Лагань хотод залахаар зориулж энэ бурханы тигийг цоо шинээр бүтээсэн хэмээн тэрбээр хэлжээ.
Ногоон дара эхийг хүрэлдсэний дараа ирэх 11 дүгээр сард багтаан шинэ цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ Ногоон дара эхийн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажил 2027 он хүртэл үргэлжлэх юм. Барилгын ажил бүрмөсөн дууссаны дараа бурханыг аравнайлах ёслолыг мөн 2027 онд хийхээр төлөвлөжээ.
Лагань нь хүн амын тоогоор Халимагийн хоёр дахь том хот юм. 13 мянган хүнтэй уг хотын шинэ цэцэрлэгт хүрээлэн нь хотын аялал жуулчлалын гол байгууламж болох бөгөөд энэ төсөл хотын тав тухтай орчныг бүрдүүлэх Бүх Оросын уралдаанд шалгарснаар ийнхүү хэрэгжиж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







