Криштиану Роналдугийн Португалын шигээ багт тоглох эрхийг хасчээ
К.Роналду 2018 оны Үндэстнүүдийн лигийн тэмцээн дээр. © Wikimedia Commons

Криштиану Роналдугийн Португалын шигээ багт тоглох эрхийг хасчээ


   Португалын хөлбөмбөгийн холбоо тус улсын үндэсний шигшээ багийн довтлогч Криштиану Роналдуг шигшээ багийн тоглолтод оролцох эрхийг 30 хоногоор хаслаа. Энэ тухай Португалын спортын өдөр тутмын сонин “A Bola” мягмар гарагт мэдээлжээ. Мөн 41 настай довтлогчийг 255 еврогоор торгосон байна. Ийм арга хэмжээ авах болсон шалтгаан нь К.Роналду есдүгээр сарын сүүлээр Европын Хөлбөмбөгийн холбоодын холбооны (UEFA) Үндэстнүүдийн лигийн тэмцээний хүрээнд Данийн багтай хийх тоглолтын өмнө Португалын шигшээ багийн байрлалыг дур мэдэн хаяж явсантай холбоотой юм. Саудын Арабын "Аль-Насср" клубийн довтлогч тэрбээр Норвегийн эсрэг хийсэн өмнөх тоглолтод нь үндсэн бүрэлдэхүүнд багтаагүй төдийгүй талбайд гараагүйдээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн хэмээн хэвлэлүүд мэдээлж байв. Гэвч К.Роналду төд удалгүй уучлал гуйж, шигшээ багтаа эргэн ирэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн хэмээн  “A Bola” мэдээлжээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.