Оюутолгой “Rio Tinto”-гийн зэсийн нийт гарцын тэн хагасыг бүрдүүлжээ
Оюутолгойн уурхайн нэгдүгээр босоо ам. © Wikimedia Commons

Оюутолгой “Rio Tinto”-гийн зэсийн нийт гарцын тэн хагасыг бүрдүүлжээ


   Оюутолгойн баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл 2026 оны III улиралд өмнөх оны мөн үеийнхээс 27 хувиар өсөж, 114 мянган тонн болсон талаар “Bloomberg Mongolia” мэдээллээ. Энэ улиралд “Rio Tinto” группийн зэсийн бусад төслүүдийн гарц буурсан бол Оюутолгойн үйлдвэрлэл энэ бууралтыг нөхсөн хэмээн уг мэдээнд дурджээ. Оны эхний есөн сард Оюутолгойн баяжмал дахь зэсийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 312 мянган тоннд хүрсэн нь “Rio Tinto”-гийн зэсийн нийт гарцын бараг тэн хагас болсон байна. “Rio Tinto”-гийн зэсийн хамгийн том төсөл болох Чили улсын “Эскондида” уурхайн үйл ажиллагаа саатаж, хүдрийн агуулга нь багассанаас гадна цаг агаарын хүндрэлээс шалтгаалан үйлдвэрлэл нь буурсан бол Оюутолгойн гүний уурхайн олборлолт үргэлжлэн нэмэгдэж, хүдрийн агуулга болон металл авалтын түвшин сайжирснаар үйлдвэрлэл нь өсчээ. “Rio Tinto” группийн III улирлын тайланд дурдсанаар, Оюутолгойн үйлдвэрлэл өссөн нь, группийн нийт зэсийн үйлдвэрлэл мөн улиралд 205 мянган тонн буюу өмнөх оны мөн үеийн түвшинд тогтвортой хадгалагдахад түлхэц болжээ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.