Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлд галт тэрэг аялж эхэлнэ
Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэрэг. © “Синьхуа” агентлаг

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлд галт тэрэг аялж эхэлнэ


   Хятад, Монгол, ОХУ-ыг холбосон олон улсын зорчигч тээврийн галт тэрэг нөгөөдөр буюу 25-ны өдрөөс явж эхлэх болсон талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг долоо хоног тутам тогтмол аялахаар болсон байна. Аяллын нийт 2666 километр замыг уг галт тэрэг 55 цаг явж туулна. Галт тэрэгний вагон 25G загварынх бөгөөд энгийн унтлагын вагон, дээд зэрэглэлийн зөөлөн унтлагын вагон, цахилгаан үүсгүүрийн вагон, вагон ресторантай байх аж. “Цар тахлын үеэр зогссон энэ аяллыг сэргээснээр гурван улсын иргэд хоорондын зорчих хөдөлгөөн нэмэгдэж, худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа өргөжих боломжтой” хэмээн БНХАУ-ын Төрийн төмөр замын корпорац үзэж буйг “Синьхуа” агентлаг уламжилсан байна.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.