Шинжлэх ухаан, технологийн их сургуульд "Энэтхэгийн булан" нээв
Энэтэхэг улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас бэлэглэж буй тус улсын түүх, соёл, улс төр, Буддын шашин, гүн ухааны ном, бүтээлүүдээс бүрдсэн “Энэтхэгийн булан”-г ШУТИС-ийн номын санд лхагва гарагт нээлээ. Нээлтэд Элчин сайд Атул Малхари Готсурве, ШУТИС-ийн ректор Т.Намнан, Энэтхэг судлалын төвийн тэргүүн, Монгол улсаас Энэтхэг улсад сууж байсан Элчин сайд О.Нямдаваа нар оролцжээ. Нээлтийн үеэр хүндэт зочид хэлсэн үгэндээ энэ булан нь ШУТИС-ийн оюутан, залууст Энэтхэг орныг гүнзгийрүүлэн судалж, эртний түүхт энэ улсыг танин мэдэх өргөн боломжийг нээж байгааг онцлон тэмдэглэлсэн байна.
Өнө эртний хэлхээ холбоо бүхий манай хоёр орон 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд өнгөрсөн жил 70 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ. Энэтхэг улс манай улсад ялангуяа, соёл, боловсролын салбарт ихээхэн туслалцаа үзүүлдэг. Одоогоос нэг жилийн өмнө Энэтхэгийн Элчин сайдын яам Монголын хийдүүд болон шашны байгууллагуудад 40 багц "Монгол Ганжуур" судрыг бэлэглэсэн бол мөн өнгөрсөн оны 10 дугаар сард хоёр улсын Засгийн газар Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлах санамж бичигт гарын үсэг зурсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





