Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финланд улсад айлчилна
Герман улсад төрийн айлчлал хийж буй Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар тус улсад хийх айлчлалаа маргааш буюу 23-ны баасан гарагт эхлүүлнэ. Айлчлалын эхний өдөр А.Стубб, У.Хүрэлсүх нар нийслэл Хельсинки хот дахь Ерөнхийлөгчийн ордонд уулзаж, хоёр талын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд болон олон талт хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Мөн “Ерөнхийлөгч А.Стубб Европын аюулгүй байдал болон ОХУ-аас Украинаас эсрэг явуулж буй түрэмгийллийн дайны өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулна” хэмээн Финландын ерөнхийлөгчийн Тамгын газраас даваа гарагт гаргасан хэвлэлийн мэдээнд тэмдэглэжээ. Айлчлалын хоёр дахь өдөр А.Стубб, У.Хүрэлсүх нар Финланд-Монголын бизнес форумын үйл ажиллагаанд оролцоно. У.Хүрэлсүх мөн өдөр Финландын парламентын дарга Юсси Халла-ахотой уулзах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





