Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадамд дараалан түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо
© Ж.Адилбиш

Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадамд дараалан түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо


   Японы Аичи мужийн Нагояа хотод үргэлжилж буй Азийн тавдугаар пара наадмын хоёр дахь өдөр "Парис-2024" паралимпын мөнгөн медальт, дэлхийн таван удаагийн аварга таэквондоч Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртлээ. К-44 ангилал, 57 кг-ийн жинд тоглосон тэрбээр хагас шигшээд Ираны тамирчин Сайед Садегианпурыг 2:0-ээр хожсон бол алтан медалийн төлөө тулаанд Узбекистаны Кудратжон Хайдаровыг 2:1-ээр буулган авсан юм. Монголын багийн гурав дахь алтан медалийн эзэн болж буй Г.Болор-Эрдэнэ ийнхүү Азийн пара наадамд дараалан түрүүлсэн анхны монгол тамирчин болж байна. Харин 70 кг-ын жинд хүч үзсэн Б.Шинэбаяр хүрэл медалийн төлөө тулаанд БНСУ-ын тамирчин И Донход  ялагдсанаар тавдугаар байрт шалгарчээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.