Хөххотод хятад, монгол анагаах ухааны хоолны эмчилгээний тэмцээн болов
Өвөр Монголын уламжлалт хятад, монгол анагаах ухааны хоолны эмчилгээний II тэмцээн өнгөрөгч 17-18-ны хооронд Хөххотод болж өндөрлөлөө. Тэмцээнд эмнэлгийн байгууллага, их, дээд сургууль, эрүүл мэнд, хоолны бизнес эрхлэгч аж ахуйн нэгж зэрэг салбарын 52 баг, 40 үзэсгэлэн гаргагч, нийт 1000 гаруй хүн оролцож 260 бүтээл шалгарснаас Хянган аймгийн Жалайд хошууны Монгол анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн баг тэргүүн байранд шалгарсан байна. Тэмцээнийг Өвөр Монголын Эрүүл мэндийн хороо болон Уламжлалт хятад анагаах ухааны газар хамтран зохион байгуулсан бол Өвөр Монголын Уламжлалт хятад, монгол анагаах ухааны академи, Худалдааны дээд сургууль, Орчин үеийн хоол, хүнсний үйлдвэрлэлийн нийгэмлэг дэмжин ажиллажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




