Хөвсгөлийн гурван сумыг холбосон 151 км замын эхний шатны санхүүжилтийг улсын төсөвт суулгажээ
Хөвсгөл аймгийн Жаргалант, Шинэ Идэр, Мөрөн сумдыг холбосон 151.5 км хатуу хучилттай авто замын ажил ирэх онд эхлэхээр болжээ. Бүтээн байгуулалтын эхний үе шатны төсөвт өртөг 61.8 тэрбум төгрөг бөгөөд 2027 онд санхүүжүүлэх дүн болох 10.4 тэрбум төгрөгийг 2027 оны улсын төсөвт тусгасныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын ажлын албанаас мэдээллээ. Уг зам дээрх гурван сумаас цааш Завхан аймгийн Солонготын даваа хүртэл үргэлжлэх бөгөөд орон нутгийн иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, тээвэр логистикийг хөнгөвчлөх, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Зам ашиглалтад орсноор бүс нутгийн хөгжилд шинэ боломж нээгдэж, иргэдийн амьдрах орчин, ая тухтай зорчих нөхцөл улам сайжирна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




