Азийн пара наадмаас Монголын баг тамирчид 10 медаль хүртлээ
© МОНЦАМЭ агентлаг

Азийн пара наадмаас Монголын баг тамирчид 10 медаль хүртлээ


   Японы Аичи мужийн Нагояа хотод 10 дугаар сарын 18-24 хүртэл үргэлжилсэн Азийн тавдугаар пара наадмыг Монголын баг тамирчид 10 медаль хүртсэн амжилтаар өндөрлүүллээ. Энэ удаагийн наадамд манай 44 тамирчин спортын 10 төрөлд өрсөлдсөн бөгөөд дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэн 45 орноос 14 дүгээр байрт шалгарч түүхэн дээд амжилт үзүүлэв. Наадамд оролцсон улсуудын 33 нь медаль авсан бөгөөд алтан медалийг 22 орон хүртжээ. Манай тамирчид маргааш эх орондоо ирнэ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.