Ким Жон Ун хувцасны үзэсгэлэн үзжээ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Пөньян хотод гарсан бэлэн хувцас, гутлын үзэсгэлэнд зочилжээ. Энэ үеэр авсан дүрс бичлэг, гэрэл зургуудыг Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг (KCNA) 10 дугаар сарын 20-ны өдөр нийтэлсэн байна. "Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Бүгд найрамдах ардчилсан Солонгос улсын Төрийн зөвлөлийн дарга эрхэм хүндэт нөхөр Ким Жон Ун 10 дугаар сарын 19-ний өдөр хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хувцас, гутлын үзэсгэлэнтэй танилцлаа” хэмээн тус агентлагийн мэдээнд дурджээ. Хойд Солонгосын удирдагчийг хүндээр өвдсөн байж магадгүй гэх мэдээ Өрнөдийн хэвлэл, олон нийтийн сүлжээгээр тарж буй энэ үед тэрбээр ийнхүү олон нийтийн өмнө гарч ирж байна. Нийтлэгдсэн зургуудад Ким Жон Ун эхнэр И Соль Жү болон охин Ким Жү Э нарын хамт үзэсгэлэнг үзэж сонирхож байгаа нь гарчээ. Үүний өмнөхөн Их Британийн "The Sun" сонин баталгаатай бус эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, Ким Жон Уныг тархинд нь цус харваснаар комын байдалд орж, эмчлүүлэхээр Хятадад хүргэгдсэн хэмээн бичсэн юм. Ким Жон Ун өнгөрөгч есдүгээр сарын 19-нд тус улсын батлан хамгаалах салбарын үйлдвэрүүдээр зочилсноосоо хойш олон нийтийн өмнө гарч ирээгүй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







