Д.Трамп Дани болон Гринландтай түүхэн хэлэлцээрт хүрсэн хэмээн зарлав
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Дани болон Гринландын талтай аюулгүй байдлын салбарт түүхэн тохиролцоонд хүрснээ “Truth Social” сүлжээгээр дамжуулан зарлалаа. Тэрбээр уг хэлэлцээрийг, ямар нэгэн зардалгүйгээр, Гринландын аюулгүй байдал болон цэргийн хэрэгцээг хугацаагүйгээр хянах байнгын боломжийг АНУ-д олгосон асар чухал алхам хэмээн тодорхойлсон байна. Д.Трампын мэдэгдсэнээр, бичгээр өгсөн Вашингтоны зөвшөөрөлгүйгээр нэг ч өрсөлдөгч гүрэн Гринландад цэргийн оролцоотой байх эсвэл стратегийн хөрөнгө оруулалт хийх боломжгүй болж байгаа юм.
Арктикийн бүс нутагт Хятад, Оросын нөлөө нэмэгдэж буйд Вашингтон олон жил сэтгэл зовниж ирсэн бөгөөд Д.Трамп Гринландыг АНУ-д нэгтгэх тухай өмнө нь хэд хэдэн удаа санал болгож байсан бол энэ удаагийн тохиролцоо нь түүний хувьд нэг ёсны дипломат буулт болж байна. Дани болон Гринландын эрх баригчдын тодорхойлж байгаагаар энэхүү хэлэлцээр нь Гринландыг АНУ-д худалдсан явдал биш юм. Хэлэлцээр нь Данийн нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдал болон Гринландын ард түмний өөрөө өөрийгөө удирдах ёсыг чанд сахисан гэдгийг Данийн ерөнхий сайд Метте Фредериксен болон Гринландын тал онцолж байна. Талууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн уулзалтын үеэр хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурж, өөр өөрийн парламентаар соёрхон батлуулахаар төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





