Их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн шатарчдын эрх ашгийг хамгаалах комиссын гишүүнээр сонгогдов
Монголын шатарчин, манай улсын анхны эмэгтэй Их мастер Б.Мөнгөнтуул Олон улсын шатрын холбооны (FIDE) Тамирчдын комиссын гишүүнээр сонгогджээ. Тус комиссын үндсэн чиг үүрэг нь, шийдвэр гаргах үйл явцад тамирчдын байр суурийг тусгах, тамирчдын эрх ашгийг хамгаалах, шатрын спортод шударга, аюулгүй орчныг дэмжих, үндэсний болон бүсийн комиссуудыг дэмжиж ажиллах явдал юм. 2000-аад оны эхээр FIDE-гийн дэргэд тамирчдын эрх ашгийг хамгаалах түр хороо, зөвлөл байгуулах оролдлогууд олонтаа гарч байсан ч төдийлөн үр дүнд хүрэхгүй явсаар тогтмол үйл ажиллагаатай, байнгын комисс хэлбэрээр 2019 оноос албан ёсоор ажиллаж эхэлсэн юм. Долоон гишүүнээс бүрдсэн уг комисст 2026-2028 онд Б.Мөнгөнтуулаас гадна АНУ-ын гурав, Францын нэг Их мастер, мөн АНЭУ, Японы тус бүр нэг Олон улсын мастер ажиллахаар сонгогджээ. Тамирчдын комисс нь гишүүн тамирчдын саналаар сонгогдсон болон FIDE-гийн Зөвлөлөөс томилогдсон дэлхийн шилдэг, туршлагатай шатарчдаас бүрддэг бөгөөд жендэрийн тэгш байдлыг хангах зарчмыг баримталдаг. Энэ удаагийн комисст багтсан шатарчид мөн дэлхийн хэмжээний шилдэг тамирчид байна. Тухайлбал, АНУ-ын шатарчин, армян гаралтай Левон Араняныг 2016 онд CNN “Шатрын спортын Дэвид Бэкхэм” хэмээн нэрлэж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




