Монгол улсаас Тайланд улсад суух Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ
Монгол улсаас Тайланд улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон В.Оюу өнгөрөгч 22-ны мягмар гарагт Тайландын хаан Маха Вачиралонкон Пхра Вачираклаочаоюхуад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Ёслолын арга хэмжээний үеэр Элчин сайд В.Оюу ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хаан Маха Вачиралонкон Пхра Вачираклаочаоюхуа Монгол улсад айлчлах урилгатайг нотлосон байна. В.Оюу нь Тайланд улсад хоёр дахь удаагаа томилогдож буй нь энэ юм. Тэрбээр үүний өмнө Монгол улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суух Элчин сайд, байнгын төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




