Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт маргааш эхэлнэ
14 дэх удаагийн “Өвөр Монголын соёлын өдрүүд” арга хэмжээ маргааш Улаанбаатар хотод эхэлнэ. “Нээлттэй байдлын шинэ боломжуудыг хуваалцаж, тал нутгийн шинэ Торгоны замыг хамтдаа байгуулъя” уриан дор болох тус өдрүүдээр соёл, аялал жуулчлалын сурталчилгаа, цогц үзэсгэлэн, урлагийн тоглолт, дууны уралдаан, ном хэвлэлийн салбарынхны уулзалт, уран сайхны кино, богино хэмжээний цуврал нэвтрүүлгийн үзвэр, шилдэг аудио-визуал бүтээлийн солилцоо, уламжлалт анагаах ухааны үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө, боловсролын үзэсгэлэн зэрэг үндсэн 12 төрлийн 23 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Соёлын өдрүүдийн хөтөлбөрт багтсан нэгэн чухал үйл явдал нь Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг танилцуулах арга хэмжээ юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс энэ оны дөрөвдүгээр сард үйл ажиллагааг нь албан ёсоор зарласан уг бүс нь Хятадын улсын зэрэглэлийн 23 дахь чөлөөт худалдааны туршилтын бүс ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




