Зургаан настай охин Рубикийн шоог 4.27 секундэд эвлүүлжээ
Лянь Юньчи © CCTV

Зургаан настай охин Рубикийн шоог 4.27 секундэд эвлүүлжээ


   Хятадын иргэн, 6 настай Лянь Юньчи Рубикийн шоог 4.27 секундэд эвлүүлж дэлхийн дээд амжилтын эзэн боллоо. Тэрбээр гурван өдрийн дотор хоёр дээд амжилт тогтоосон бөгөөд Ухань хотод болсон тэмцээнд шоогоо 4.52 секундэд, харин хоёр өдрийн дараа  Гуанжоуд болсон тэмцээнд 4.27 секундэд эвлүүлсэн байна. CCTV-ийн мэдээлснээр, Лянь дөрвөн настайдаа шоо эвлүүлж эхэлжээ. Анхандаа түүний амжилт 90 секунд байсан гэнэ. Тэмцээнд орох зүрх хүрэхгүй байсаар, амжилт нь ахихын хэрээр өөөртөө итгэлтэй болж, Рубикийн шоог улам ихээр сонирхох болсон тухай нь ээж нь CCTV-д ярьжээ. Охин одоогоор шоо эвлүүлэх 1300 хувилбар цээжилсэн байна. Тэрбээр өдөртөө 2-3 цаг хичээллэдэг бөгөөд аав, ээж нь түүнийг Шанхайд аваачин сайн дасгалжуулагчаар дасгалжуулж байгаа гэнэ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.