“Хүннү Эйр” компани Энэтхэг улс руу шууд нислэг үйлдэж эхэллээ
Монголын агаарын тээврийн “Хүннү Эйр” компани Энэтхэг улс руу шууд нислэг үйлдэж эхэллээ. Улаанбаатараас Шинэ Дели хот руу хийх нислэгийн хуваариа тус компани нэг сарын өмнө зарласан бол анхны нислэгээ өнгөрөгч даваа гарагт үйлдсэн байна. Улаанбаатараас ниссэн тус компанийн анхны онгоц даваа гарагийн 7:20 цагт Шинэ Дели хотын Индира Гандийн олон улсын нисэх буудалд буусан бол Монгол руу есөн цагийн дараа буцан нисчээ. Цаашид даваа гараг тутам үйлдэх Улаанбаатар-Дели чиглэлийн MR301 нислэг өглөөний 3:50 цагт хөөрч тэндхийн цагаар өглөөний 7:20 цагт буух бол Дели-Улаанбаатарын MR302 нислэг өглөөний 8:20 цагт хөөрөөд Улаанбаатарт 16:20-д буух юм. Улаанбаатар-Делийн агаарын замын урт нэг талдаа ойролцоогоор 3300 км ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




