ДАШТ-д оролцох Монголын марафончдод иж бүрэн өмсгөл бэлэглэжээ
Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-нд Японы Токио хотод эхэлж, нийт есөн өдөр үргэлжилнэ. Дэлхийн 200 гаруй орны баг тамирчид 49 багц медалийн төлөө өрсөлдөх энэ тэмцээнд манай улсаас марафон гүйлтийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин эрхээ авсан билээ. Тодруулбал, Монгол улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од болон Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав нарын тамирчид бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм. Иймд Монголын хөнгөн атлетикийн холбооны удирдлагууд марафончидтай уулзаж, Өмнөд Солонгосын 2FIT брэндийн хос иж бүрэн өмсгөл, бэлтгэлийн хувцас, цүнх зэргийг гардуулан өгч тэмцээнд нь амжилт хүслээ. Манай тамирчдыг ДАШТ-д дасгалжуулагч Б.Доржпалам удирдан оролцоно. Эмэгтэй марафончдын тэмцээн энэ сарын 14-нд эхлэх бол эрэгтэйчүүд 15-нд уралдах хуваарьтай.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







