Өнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль хэрэгжинэ

Өнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль хэрэгжинэ


   УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан суррон, скүүтэр, мопедын хэрэглээг зохицуулсан нь өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахыг хуулиар хориглож, заалтыг зөрчсөн тохиолдолд эцэг, эх асран хамгаалагч болон тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч аж ахуйн нэгжид хариуцлага тооцох юм. Харин мопед, скүүтэр түрээслүүлэгч байгууллагуудад Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу эрх олгож, нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, талбайг ашиглуулах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу хуулийн зохицуулалтыг мөрдүүлэх ажээ.  Одоогоор нийслэлд скүүтер болон мопедын түрээсийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг “Тапатрип эжэнси”, “Эко технологи”, “Хурд хүч”, “Жэт шаринг”, “Юү гөү”, “Безен номт” гэх зургаан компанид олгоод байгаа юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.