Монгол алхагчид говийн 220 км замыг явганаар туулжээ
Дорноговь аймгийн 11 хүний бүрэлдэхүүнтэй явган алхагчдын баг 220 км замыг явганаар туулжээ. Тэд төлөвлөсөн хугацаанаасаа нэг өдрийн өмнө буюу өчигдөр бариандаа орсон байна. Явган алхалтын багт 30-67 насныхан багтаж явсан бөгөөд Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас гарч Дорноговь аймгийн Сайншанд хот хүртэл алхжээ. Тус аяллыг Дорноговь аймгийн Явган алхалтын холбооны тэргүүн Г.Цэцгээ ахлан аймгийн ИТХ, ЗДТГ, Замын-Үүд сумын ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын удирдлагууд, Биеийн тамир спортын газар дэмжлэг үзүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







