Австрали улс Украинд сөнөөгч онгоц нийлүүнэ

Австрали улс Украинд сөнөөгч онгоц нийлүүнэ


     Америк, Австрали хоёр улс Австралийн орчин үеийн сөнөөгч онгоцуудыг Украинд нийлүүлэх төлөвлөгөөний талаар хэлэлцэж байгаа тухай "The Times" сонин мэдээлэв. АНУ-д үйлдвэрлэсэн 41 ширхэг F/A-18 Hornet" сөнөөгч онгоцыг Украин руу экспортлох асуудал дээр тохиролцож байгаа бөгөөд тус онгоцуудыг гуравдагч улс руу тээвэрлэхэд үйлдвэрлэсэн улс болох АНУ-аас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг ажээ. "Hornet" хэмээх дуунаас хурдан хос хөдөлгүүртэй сөнөөгч онгоц нь агаарын байлдааны болон газрын довтолгооны аль алиныг нь гүйцэтгэх чадвартай, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний гол зэвсэг гэдгээрээ алдартай ажээ. Түүний дээд хурд нь 1.8 Mach  буюу ойролцоогоор 2200 км/цаг юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.