Дуучин Рианна бага хүүгийнхээ зургийг олонд дэлгэлээ

Дуучин Рианна бага хүүгийнхээ зургийг олонд дэлгэлээ


   Өнгөрөгч хоёрдугаар сард болсон “Super Bowl” хөгжмийн наадмын үеэр хөл хүнд дуучин Рианна гучин минутын турш тасралтгүй дуулж бүжиглэсэн билээ. Улмаар жирэмсэн үедээ ч загварлаг байдгаараа алдартай дуучин наймдугаар сарын 3-нд Лос Анжелес хотноо хоёр дахь хүүгээ төрүүлжээ. Түүний амаржсан тухай мэдээг дэлхийн хэвлэлүүд наймдугаар сарын 21-нд мэдээлж эхэлсэн юм. Харин дуучин бүсгүй долоо хоногийн өмнө гэр бүлийн зургаа хувийн Инстаграм хаягаараа олон нийтэд дэлгэлээ. Тэрбээр том хүүгээ 2022 оны тавдугаар сарын 13-нд төрүүлсэн юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.