Азийн наадам: Жүдо бөхийн холимог баг хүрэл медаль хүртлээ

Азийн наадам: Жүдо бөхийн холимог баг хүрэл медаль хүртлээ


   Хятадын Ханжөү хотод болж буй Азийн спортын наадмын жүдо бөхийн тэмцээний шувтаргын барилдаан өчигдөр болж холимог багийн аваргуудаа шалгарууллаа. Тус тэмцээнд манай улсаас Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Г.Алтанбагана, Г.Болор-Очир, Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл, Л.Сосорбарам, Л.Энхрийлэн, Б.Ням-Эрдэнэ, М.Ичинхорлоо, А.Адьяасүрэн, Д.Номинзул нар баг болон барилдаж хүрэл медаль хүртэв. Манай тамирчид хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын жүдочидтой хүч үзэж 4:1 харьцаатай ялалт байгуулсан юм. Тэмцээний хоёр дахь хүрэл медалийн төлөө Казахстан, Хятадын багийн жүдочид барилдаж 2:4 харьцаатай хятадууд ялжээ. Харин аваргын төлөө Япон, Узбекистаны бөхчүүд зодоглож 4:0 оноогоор япончууд багаараа түрүүлж, узбекүүд мөнгөн медаль хүртлээ.

Гэрэл зургийг МОНЦАМЭ агентлаг.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.