84 насандаа шүхрээр буух мөрөөдлөө биелүүлжээ

84 насандаа шүхрээр буух мөрөөдлөө биелүүлжээ


   Хятадын Хүбэй мужийн 84 настай эмэгтэй 3000 метрийн өндрөөс онгоцноос шүхрээр бууж мөрөөдлөө биелүүлжээ. Залуудаа сагсан бөмбөг зэрэг төрөл бүрийн спортоор хичээллэдэг байсан Тао Шиди нас өндөр болсон ч ийнхүү мөрөөдлөө аз жаргалтайгаар биелүүлсэн нь Хятадын цахим орчинд олон хүний анхаарлыг татсан байна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би гадаадад 102 настай хүн шүхрээр үсэрсэн гэж сонссон. Тэгээд би ч бас чадна гэж бодсон доо” хэмээн ярьсан юм. Мөн түүний 63 настай охин өндрөөс бэхэлгээтэй үсрэх (чөлөөт үсрэлт), шүхрээр буух зэрэг экстрийм спортод дуртай гэнэ. Тао Шиди тэтгэвэрт гарсан хойноо ч дасгал хөдөлгөөн сайн хийж ирсэн тул бие сайтай аж. Тиймээс охин нь юунд ч санаа зоволгүйгээр ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж өгчээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.