2026 онд Хятадад болох АПЕК-ийн уулзалтад Тайвань улс оролцоно
2026 онд Хятадад болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад (АПЕК) Тайвань улс оролцохоор төлөвлөж байгаа тухай тус улсын “The Liberty Times” сонин мэдээлэв. АПЕК-ийг 2026 онд зохион байгуулах Хятадын байр суурьтай холбогдуулан Тайваний Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Шү Шижиан ийнхүү мэдэгдсэн байна. АПЕК-ийн уулзалтад жил бүр Ази, Номхон далайн бүсийн 21 орны төрийн тэргүүн, сайд нар зэрэг 6000 хүн оролцдог бөгөөд уулзалт хүнд суртлын эсрэг хурал, бизнес уулзалтаас бүрддэг. Тайвань мөн АПЕК-ийн албан ёсны гишүүн орон юм. Хятад улс 2001 онд Шанхай хотод, 2014 Бээжинд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Үүний зэрэгцээ өнгөрсөн 16-ний өдөр Перугийн Лима хотод АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай хийсэн хоёр талын дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин дарга анх удаа Тайваний ерөнхийлөгч Лай Чин Дэгийн нэрийг дурдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







