Цусны төвийнхөн шилдгүүдээ тодруулав
Цус сэлбэлт судлалын үндэсний төв шинэ жилийг тохиолдуулан хэд хэдэн шинэлэг шалгуур үзүүлэлтээр ажилтнуудаа шалгаруулжээ. Тухайлбал, хувь хүнийг бус алба, тасаг, багаар нь ангилан оны шилдгүүдээ тодруулсан байна. Төвийн "Гран-При" шагналаар Нэгдсэн лабораторийн тасаг, оны шилдэг "Гүйцэтгэлтэй хамт олон"-оор байгууллагын Соёл, хамтач ажиллагааны баг, оны шилдэг "Оюунлаг хамт олон"-оор Нэгдсэн лабораторийн тасгийн судлаачдын баг, "Шинийг санаачлагч"-аар Эрдэм шинжилгээ, мэдээллийн технологийн алба, "Эерэг хандлагыг түгээгч"-ээр Залуус хөгжлийн салбар зөвлөл, "Онцлох арга хэмжээ"-гээр Алсын явуулын баг, оны шилдэг "Бүтээмжтэй баг"-аар Засварын багийг тус тус шалгаруулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







