Монголын багачууд Японы шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх урилга хүлээж авав
Японы хөгжөөн дэмжигчдийн спортын шигшээ багийнхан "Наран" бүрэн дунд сургуулийн "NGL" багийн охидтой ирэх зуны амралтаар 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхийг урьжээ. "NGL" баг 12 дугаар сарын 5-нд Японы хөгжөөн дэмжигчдийн спортын нээлттэй тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож “Youth Team Freestyle Pom” төрөлд хүрэл медаль хүртсэн юм. Мөн тус тэмцээнд Г.Ган-Очир дасгалжуулагчтай “Этүгэн” их сургуулийн “Этүгэн талст” баг дөрөвдүгээр байрт шалгарсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







