Монголын марафонч Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монголын марафонч Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ


   Марафон гүйлтийн тамирчин, ОУХМ Г.Хишигсайхан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын зургаа дахь медалийг эх орондоо авчирлаа. Тэрбээр өнгөрөгч сарын 30-ны өдөр Хятадад болсон 20 дахь удаагийн тэмцээнээс марафоны 42 км замыг 2:28.56 цагт туулсан амжилтаар хүрэл медаль хүртсэнийг БТСУХ-оос мэдээлэв. Энэ тэмцээн Ази тивийн 18 орны шилдэг тамирчдын дунд өрнөсөн бөгөөд манай улсаас Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нарын дөрвөн тамирчин оролцсон юм. Тэгвэл 2024 оны Ази тивийн аварга Г.Хишигсайхан ийнхүү хоёр дахь медалиа хүртсэн байна. Харин бусад тамирчдаас Б.Сэр-Од 2:15:13 цагийн амжилтаар шагналт зургаадугаар байранд шалгарчээ. Өмнө нь энэ тэмцээнээс манай Б.Сэр-Од 2008 онд мөнгө, 2013 онд алт, Ж.Олонбаяр 2015 онд хүрэл, Ц.Бямбажав 2017 онд хүрэл медалийн эзэн болж байв. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.