images

Монголын нисэх хүчний 100 жилийн ойгоор ОХУ-ын уран нислэгийн баг ирнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-04-23


   Монгол улсад нисэх хүчин үүссэний 100 жилийн ой энэ оны тавдугаар сарын 25-нд тохиох тул Батлан хамгаалах яам ОХУ-ын уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” багийг авчрахаар болсноо мэдээлэв. Тус баг “МиГ-29” загварын сөнөөгч онгоцоор агаарт үзүүлбэр үзүүлэх аж. Монголд анх Ю-13 онгоц ниссэн 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг нисэх хүчин үүссэн өдөр хэмээн үздэг. Харин 1956 онд анхны зорчигч тээврийн нислэг үйлдсэн ч 1990 он хүртэл зөвхөн дотооддоо нисдэг байжээ. 100 жилийн ойг тохиолдуулан Иргэний нисэхийн үндэсний төвөөс "Системийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг спорт, и-спортын төрлөөр зохион байгуулж байна. Мөн “Монголын нисэх хүчин 100 жил” Фэйсбүүк хуудас нээсэн бөгөөд энэ салбарт ажиллаж байсан үе үеийн нисгэгч, үйлчлэгч, хөдөлгөөний удирдагч, эмч, сувилагч зэрэг мэргэжилтнүүд, тэдний үр хүүхдүүд дурсамж, гэрэл зургаа хуваалцсаар байгаа юм. Түүнчлэн ойд зориулсан олон ангит киног өнгөрсөн онд бүтээсэн билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.