images

Илон Маск Сангийн сайдтайгаа хэрэлджээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-04-24


   АНУ-ын Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх газрын дарга, тэрбумтан Илон Маск Цагаан ордонд Сангийн сайд Скотт Бессэнттэй хэрэлдсэн тухай Axios сайт мэдээлэв. Сайтын Цагаан ордон дахь эх сурвалжийн хэлснээр, С.Бессэнт хэрээс хэтэрсэн зүйл амладаг, албаныхаа шугамаар улсын төсвийг хангалттай танаж өгдөггүй хэмээн И.Маскийг буруутгасан байна. Харин И.Маск түүнийг мөн чадахгүй зүйлээ амладаг гэснээс гадна “Соросын тагнуул” гэхчлэн дуудсан бөгөөд тэдний дуу нэлээд өндөрссөн, хажуугийн өрөөнд тодорхой сонсогдож байсныг гэрчүүд Axios сайтад ярьжээ. Нэг гэрч тэдний хэрүүлийг “Дунд насны хоёр тэрбумтан юу юугүй зодолдох гэж байгаа юм шиг байсан” хэмээн хэлснийг тус сайт эшилсэн байна. Ерөнхийлөгч Д.Трамп тэдний хэрүүлийг сонссон бөгөөд гурав дахь хүн хөндлөнгөөс оролцож байж сайхь хоёрыг салгасан гэнэ. И.Маск одоо Худалдааны сайдаар ажиллаж буй Ховард Латникийг С.Бессэнтийн оронд тавих сонирхолтой байгаа нь тэдний муудалцсан шалтгаан хэмээн сайт бичсэн байна.      

   Эдүгээ 63 настай С.Бессэнт нь олон жил хөрөнгө оруулалтын сангийн бизнес эрхэлсэн бөгөөд тэрбумтан Жорж Соросын "Soros Fund Management" сантай хамтран ажиллаж байв. Өнгөрсөн нэгдүгээр сард Сангийн сайд болох үедээ тэрбээр хувийн хөрөнгөө 521 сая доллар хэмээн мэдүүлж байжээ.    

Гэрэл зургийн эх сурвалж: Aaron Schwartz/CNP/Medi/Global Look Press

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.