images

Гренландын ерөнхий сайд Дани улсад айлчилна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-24


   Гренландын ерөнхий сайд Йенс Фредерик Нильсен ирэх 27, 28-ны өдрүүдэд Дани улсад айлчлахаар болжээ. Ф.Нильсений айлчлал хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой бөгөөд тэрбээр Данийн ерөнхий сайд Метте Фредериксентэй уулзаж, X Фредерик хаанд бараалхахын зэрэгцээ бизнесийн төлөөлөлтэй уулзах аж. Данийн ерөнхий сайд М.Фредериксен айлчлалын талаар "Дипломат харилцааны энэ хүнд нөхцөлд бид бие биенээ дэмжиж, харилцаагаа улам бэхжүүлэх ёстой" гээд, Дани улс Гренландыг илүү бат бэх суурьтай болоход хувь нэмрээ харамгүй оруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Д.Трампын засаг захиргаа Гренландыг өөртөө нэгтгэх бодолтой байгаагаа ил тод зарласнаас хойш Дани улс Гренландтай харилцах харилцаандаа онцгой анхаарах болж, энэ сарын эхээр ерөнхий сайд нь Гренландад айлчилсан юм. Ашигт малтмал, газрын тос, байгалийн хийн нөөцөөр баялаг Гренланд арал нь 300 орчим жил Данийн колоничлолд оршиж байгаад 1953 онд чөлөөлөгдөж, Данийн бие даасан бүс болсон юм. Хэдийгээр бие даах эрхээ олж авсан ч Дани улс Гренландын гадаад бодлого болон батлан ​​хамгаалах бодлогыг шийдвэрлэх эрх мэдэлтэй хэвээр буй. Энэ сарын эхээр үүрэгт ажилдаа орсон ерөнхий сайд Ф.Нильсен нь тусгаар тогтнолын талыг баримтлагч бөгөөд Гренланд тусгаар тогтнох ёстой ч эдийн засгийн хөгжлийг эн тэргүүнд тавьж, үүндээ хүрэхийн тулд Данитай бүтээлч хамтын ажиллагаа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үздэг улс төрч юм .

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.