Австри: Бэлгэ эрхтний зургийг бусдад зөвшөөрөлгүйгээр илгээвэл ял шийтгэнэ
Анд нөхдийн мэдээ
2025-04-28
Австри улсад хүний бэлгэ эрхтний зургийг хүлээн авагч хүнийхээ зөвшөөрөлгүйгээр илгээвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон талаар тус улсын “Kronen Zeitung” сонин мэдээллээ. Эрэгтэй хүний ийм зургийг эмэгтэй хүнд илгээх нь бэлгийн дарамт үзүүлж байгаагаас өөрцгүй үйлдэл хэмээн Хууль зүйн сайд Анна Шпоррер Засгийн газрын хуралдаан дээр хэлээд, ийм үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дэвшүүлжээ. Түүний энэ саналыг танхимын гишүүд олонхоороо дэмжсэн бөгөөд тухайлбал, гэр бүлийн асуудал эрхэлсэн сайд Кристоф Видеркер интернэт орчинд ийм үйлдэл хийж буй хүмүүст зайлшгүй шийтгэл оноож байх ёстойг тэмдэглэсэн бол Боловсролын сайд, амьдралд үйлчилж буй хууль интернэт орчинд мөн үйлчилж байх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Шинэ журамд гар утасны мессэж, мессэнжэр чаат, цахим шуудангаар илгээсэн ийм төрлийн бүх зураг хамаарах бөгөөд Airdrop, Bluetooth-ийн хувьд арай бага хязгаарлалт тавьжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: “Kronen Zeitung” сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.