images

Ким Жон Ун байлдааны шинэ онгоцтой танилцахдаа охиноо дагуулж ирэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-04-28


   Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун байлдааны шинэ хөлөг онгоц далайд гаргах ёслолд оролцохдоо охин Ким Жү Аэгээ дагуулан иржээ. Төв телевизийн 67 минутын нэвтрүүлэгт цагаан хүрэм, хар өмд өмссөн Ким Жү Аэ аавынхаа хамт “Нампо” усан онгоцны үйлдвэрт хуягласан галт тэргээр ирж байгааг харуулав. Мөн Ким Жон Уны дүү Ким Ё Жон галт тэрэгнээс бага насны хоёр хүүхэд дагуулан буусан байна. Энэ үеэр Хойд Солонгосын Ажилчны намын эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга мөн хүүхдээ хөтлөн гарч ирсэн бөгөөд тус улсын удирдагч, нам, цэргийн зүтгэлтнүүд гэр бүлээрээ уг ёслолд оролцсон нь ховор тохиолдох үйл явдал юм. Ёслолын дараа тэд шинэ хөлөг онгоцтой танилцаж, охин тэнгисийн цэргийн малгай өмсөн флотын дайчидтай зураг авхуулснаас гадна аавынхаа чихэнд юм шивнэхэд Ким Жон Ун инээж байгаа нь нэвтрүүлгээр гарсан байна. Харин аав, охин хоёр буцахдаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины бэлэглэсэн “Aurus” лимүзин машинаар явжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.