Залуу гэрэл зурагчдын улсын аварга 10 сая төгрөгийн шагнал хүртэв
Чихэнд чимэгтэй
2025-04-28
Залуу гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын улсын анхдугаар уралдаан энэ сарын 1-21-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 15-34 насныхан Монголын түүх, нийгэм, соёлын онцлогийг харуулсан 1000 орчим бүтээлээр оролцож, долоон бүсээс тус бүр нэг, шилдгийн шилдэг буюу "Гран-При" нэг, нийт найман шилдэг бүтээлийг шалгаруулжээ. Уралдааны "Гран-При" шагналыг Улаанбаатар хотоос оролцогч Б.Жамъяндорж "Жанрайсиг" гэрэл зургаараа хүртэж 10 сая төгрөгийн эзэн болсон бол долоон бүсээс шалгарсан гэрэл зурагчид тус бүр гурван сая төгрөгийн шагнал хүртлээ. Уралдааныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран "Photo week-2025" арга хэмжээний хүрээнд зохион байгуулжээ. Шилдэг гэрэл зургуудыг доор толилуулж байна.
Б.Жамъяндоржийн "Жанрайсаг".
Зүүн бүс буюу Дорнод аймгаас оролцогч А.Анхбаярын "Хэрлэн голын үер".
Төвийн бүс буюу Сэлэнгэ аймгаас оролцогч Б.Бүрэнбаатарын "Манай гэрт тавтай морил".
Хойд бүс буюу Хөвсгөл аймгаас оролцогч Б.Эрдэнэбатын "Найзууд".
Баруун бүс буюу Баян-Өлгий аймгаас оролцогч А.Ахжолын "Гэмгүй зүрх".
Хангайн бүс буюу Архангай аймгаас оролцогч Э.Батхүүгийн "Нарны алга".
Говийн бүс буюу Дундговь аймгаас оролцогч Э.Мөнхчулууны "Аж байдал 2".
Улаанбаатар хотоос оролцогч Б.Төрбатын "Нүүдэлчин".
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.