images

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой хүүхэлдэйн кино Монголд гарч эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-04-28


   Хятадад бүтээсэн “Ne Zha 2” хүүхэлдэйн кино өнгөрөгч баасан гарагт Монголын кино театруудаар англи хадмалтай гарч эхэллээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын 29-нд Хятадын, улмаар Хойд Америкийн кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн уг кино гарсан даруйдаа зах зээлд борлуулалтаараа тэргүүлж, нэг сар хүрэхгүй хугацаанд 1.9 тэрбум долларын тасалбар борлуулан бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой хүүхэлдэйн кино болсон билээ. Өнөөдрийн байдлаар уг кино тасалбарын борлуулалтаас 2.1 тэрбум доллар олоод байна. Киног нээж Хятад улсаас Монголд суугаа Элчин сайд Шэн Минжуан үг хэлэхдээ "Энэ кино бол үндэсний соёл болон технологийн төгс хослол. Уг киног Монголд үзүүлж байгаа нь хоёр улсын соёлын солилцооны талбарт болж буй чухал арга хэмжээ болж байна” гэжээ. Сонирхуулахад, “Ne Zha 2” киног 80 сая долларын төсвөөр бүтээсэн бөгөөд өвөр монгол залуу Халамж киноны хөгжмийг бүтээхэд монгол хөөмийгөөр оролцсон билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.