images

Өвөр Монголын сансрын нисэгч Ван Жиэгийн түүх

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-04-29


   Хятад улс өнгөрсөн долоо хоногт “Shenzhou XX” хөлгийн багийн гурван гишүүнийг сансарт хөөргөсөн билээ. “Tiangong” сансрын станцад ажиллах тус багийн гишүүн Ван Жиэ нь Өвөр Монголын уугуул болох талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл 35 настай Ван Жиэ нь Баяннуур хотын Урадын урд хошуунд ахлах сургуулиа дүүргэжээ. Түүний сургууль өмнө нь “Shenzhou V” хөлгийн багийнхан бууж ирсэн газраас ердөө 400 км-ийн зайд оршдог байсан нь нисэгч болох мөрөөдлийг нь асаасан байна. 2003 онд “Shenzhou V” хөлгийг Хятад улс анх удаа сансрын нисэгчтэй хөөргөсөн бөгөөд тэр үед Ван Жиэ 13 настай байв. Хүү мөрөөдлийнхөө араас уйгагүй зүтгэсээр сансрын хөлгийн загвар бүтээгч, улмаар нисэгч болж чадсан байна. Ахлах сургуулиа төгсөөд тэрбээр "Shenyang Aerospace" их сургуульд агаарын хөлгийн үйлдвэрийн инженер мэргэжлээр сурч дараа нь, Бээжингийн "Beihang" их сургуульд механикчаар магистрын зэрэг хамгаалжээ. Улмаар энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалаад Хятадын Сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын Сансрын технологийн академид ажилд орсон байна. Ажиллах хугацаандаа шинэ үеийн сансрын хөлөг бүтээхэд чухал үүрэг оролцоотой байжээ. Тэрбээр энэ их шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд сансарт нисэх багийн гуравдугаар ээлжийн шалгаруулалтад 2020 онд тэнцэж бэлтгэлдээ орсон аж. Ван Жиэ 2021 оны нэгдүгээр сард Хятадын Ардын армийн агаарын дивизионд элссэн билээ.

Гэрэл зургийн эх сурвалж: CGTN телевиз.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.