images

Ази тивийн йогийн аварга шалгаруулах тэмцээнээс монголчууд 18 медаль авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-04-29


   Йогийн спортын “Yogasana” ААШТ энэ сарын 25-27-ны хооронд Энэтхэгийн Шинэ Дели хотноо Индра Гандийн цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хоёр дахь жилдээ болсон энэ тэмцээнээс манай тамирчид 18 медаль хүртсэн байна. Нэг алт, 11 мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэнээр медалийн чансаагаар Монгол улс 21 орноос гуравдугаарт оржээ. Харин 83 алт, гурван мөнгө, нэг хүрэл авч үнэмлэхүй амжилт гаргасан Энэтхэг улсын тамирчид тэмцээнийг тэргүүлэв. Энэтхэгийн араас гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медалиар Японы баг хоёрдугаарт орсон байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.