images

Банкны картаа гээгээд 480 мянган доллар хожжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-04-29


   АНУ-ын Вашингтон мужийн иргэн банкны картаа гээсний “ачаар” хонжворт сугалаанд 480 мянган доллар хожсон талаар UPI агентлаг мэдээлэв. Тэрбээр Вашингтон мужийн Мэрисвилл хотын “WinCo Foods” дэлгүүрээс хүнсээ цуглуулаад гэртээ иртэл банкны карт нь байхгүй байжээ. Улмаар дэлгүүрт буцан очиж тэнд хаяснаа олсон бөгөөд баярласандаа сугалаа авахаар шийдсэн байна. Тэгээд хэд хэдэн сугалаа автал нэгэнд нь 480 мянган долларын хонжвор таарчээ. UPI агентлагийн мэдээлснээр азтай эр мөнгөөрөө, олон жил мөрөөдсөн Япон оронд очиж үзэхээс гадна АНУ-ын зүүн эргээр аялахаар төлөвлөөд байна.     

Гэрэл зургийн эх сурвалж: Shutterstock/Fotodom

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.