images

Монгол улс НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын статистикийн институтийн Удирдах зөвлөлд сонгогдов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-29


   Тайландын хаант улсын нийслэл Бангкок хотноо энэ сарын 21-25-ны өдрүүдэд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 81 дүгээр чуулган болж өндөрлөлөө. Чуулганы үеэр болсон НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын статистикийн институтийн (АНДОСИ) Удирдах зөвлөлийн сонгуульд Монгол улсын Үндэсний статистикийн хороо оролцон шалгарчээ. Удирдах зөвлөлд 12 улс нэрээ дэвшүүлснээс Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг, Малайз, Пакистан, Филиппин, Тайланд улс сонгогдож, 2025–2028 оны хооронд АНДОСИ-ийн бодлого, үйл ажиллагааг удирдан чиглүүлж ажиллахаар болсон байна. Манай улс өмнө нь буюу 2000-2003, 2019-2022 онд НҮБ-ын АНДОСИ-ийн Удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байсан туршлагатай. АНДОСИ нь Монгол улсын статистикийн мэргэжилтнүүдийг сургаж мэргэшүүлэх чиглэлээр 1990 оноос хойш урт, дунд, богино хугацааны сургалт, семинарт явуулж ирсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.