images

Богд ууланд гарсан түймрийг өнөө өглөө бүрэн унтраажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-29


   Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Богд ууланд өчигдөр оройн 18 цагийн орчимд түймэр гарч, урьдчилсан байдлаар 56 га талбайг хамарсан билээ. Түймрийг унтраахад онцгой байдлын байгууллагын 100 гаруй алба хаагч, 30 шахам техник хэрэгсэлтэйгээр ажилласнаас гадна иргэд сайн дураараа очиж тусалсан байна. Галыг өчигдрийн 23 цагт цурманд оруулж, өнөөдөр өглөө 10:30 цагт бүрэн унтраажээ. Хуурайшилт ихтэй энэ үед иргэдийг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ил гал гаргахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулав. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.