Өмнөд Солонгос: “Mom’s Touch” түргэн хоолны газрын борлуулалт 400 тэрбум вон хүрчээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-05
Өмнөд Солонгосын түргэн хоолны “Mom’s Touch” сүлжээний борлуулалт 2024 онд анх удаа 400 сая вон буюу 270 сая доллар болсон тухай өнгөрөгч лхагва гарагт зарлалаа. Үүнд, гадаад зах зээл дэх борлуулалт нь нөлөөлсөн бөгөөд өнгөрсөн онд Монгол, Япон, Тайландад салбараа нээсэн юм. Тус компани 417.9 тэрбум воны борлуулалт хийснээс өмнөх жилээсээ 21.8 хувиар их буюу 73.4 тэрбум воны ашиг хүртсэн гэнэ. Үүнд, гадаад дахь салбарын орлого хоёр дахин нэмэгдсэнээс гадна түргэн хоолны төрлөө нэмж пицца, бүлгүгитэй бургер гаргасан нь чухал нөлөө үзүүлсэн аж.
Эх сурвалж: "Korea Herald" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.