images

Өвөр Монгол: Хөвчийн цөлд 5000 хүн уралдав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-05


   Өвөр Монголын Ордос хотод 14 дэх удаагийн Хятадын авто уралдааны аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 2-нд нээсэн талаар “China Daily” сонин мэдээллээ. Энэ уралдаанд тус улсын шилдэг 5000 тамирчин, 2000 тээврийн хэрэгсэлтэй ирж Ордосын Хөвчийн цөлд 80 км зайд уралдсаныг олон мянган хүн үзсэн байна. Уралдаан “single-model”, T2, үйлдвэрлэгчдийн, мотоциклийн гэсэн дөрвөн төрлөөр болжээ. Тэмцээн эхлэхийн өмнө өвөр монголчууд ардын урлагийн тоглолт хийсэн аж. Тухайлбал, ардын урлагийн алдарт “Улаан мөчир” хамтлагийнхан хөгжимдөж, хөөмийлжээ. Мөн шөнийн одот тэнгэр дор урлагийн тоглолт хийх, хоолны наадам зохион байгуулах зэргээр орон нутгийн аялал жуулчлалыг сурталчлах төрөл бүрийн арга хэмжээг мото уралдааны үеэр хийсэн байна.

Эх сурвалж: “China Daily” сонин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.