images

ГХЯ: Хилийн чанад дахь нийт монголчуудын наадмыг анх удаа хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-05


  Гадаад харилцааны яамнаас дэлхийгээр тархан суугаа монголчуудын баяр наадмыг анх удаа нэг дор зохион байгуулах санаачилга гаргажээ. Өмнө нь монголчууд наадмаа суугаа газар орондоо тус тусдаа тэмдэглэдэг байсан бол ирэх зургаадугаар сарын 28-ны өдөр Бельгийн Брюссель хотноо цуглан нийт монголчуудын наадам хийхээр болжээ. Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах энэ наадмын үеэр бөхийн барилдаан, сур, шагайн харваа, монгол бараа бүтээгдэхүүн, хоолны үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт зэрэг арга хэмжээг Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Бөхийн барилдаан, сур харваа, шагайн харваа, нумт шагайн харваанд оролцох тамирчдыг мэргэжлийн холбоод болон Европ дахь Элчин сайдын яамд бүртгэнэ. Монгол улсаас хилийн чанадад 250 мянга орчим иргэн оршин сууж байгаагаас Европын орнуудад 85 мянга нь байдаг аж.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.