Нийтийн тээврийн бодлогын газар сайтаа шинэчилжээ
Чихэнд чимэгтэй
2025-05-09
Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газар үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрийнхөө талаар олон нийтэд мэдээлэл түгээдэг үндсэн вэбсайтаа шинэчилжээ. Ингэхдээ байгууллагын санхүүжилт, зарцуулалт, нийтийн тээврийн салбарт хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүд, тусгай зөвшөөрөл, үйлчилгээнд явж буй нийтийн тээврийн компани, жолооч зэргийн нарийвчилсан мэдээллийг нээлттэй байршуулсан байна. Мөн иргэдийн санал хүсэлтийг хэрхэн хүлээж авах, яаж шийдвэрлэх зэрэг мэдээллийг уг сайтаас харах боломжтой болжээ. Энэ шинэчлэлт нь сүлжээний болон мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг бүрэн хангаж, унших хурдыг нэмэгдүүлэн дундаж хугацааг 6.5 секунд болгож, өгөгдлийн санг автоматаар нөөцөлж, ажлын байрны анкет ба санал хүсэлт хүлээн авах модуль нэмснээрээ онцлог аж. Түүнчлэн иргэд монгол, англи хэл болон монгол бичгээр мэдээлэл хүлээн авна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.