Улаанбаатарт 13 орны цэргүүд гамшгийн сургуулилалт хийж байна
Чихэнд чимэгтэй
2025-05-09
АНУ, Япон, Канад, Индонез, Малайз, Филиппин, Шри Ланка, Сингапур, Бангладеш, Шинэ Гвиней, Тонга, Зүүн Тимор зэрэг орны цэргүүд энэ сарын 5-наас эхлэн Улаанбаатар хотод хамтарсан сургуулилалт хийж байна. Тэд гамшиг ослын үед агаарын тээврийг аюулгүй зохион байгуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх дадлагыг Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд хийж байгаа юм. “Pacific Airlift Rally 25” хэмээх энэхүү арга хэмжээг АНУ-ын Номхон далайн агаарын хүчний командлал (PACAF) болон Монгол улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал хамтран зохион байгуулж байгаа ажээ. Сургуулилалтын хүрээнд Монголд хүчтэй газар хөдлөлт болсон нөхцөл байдлыг зохиомлоор загварчилж, оролцогч орнууд бодит нөхцөлд хэрхэн хамтарч ажиллах талаар туршиж байгаа гэнэ. Мөн мэргэжилтнүүд нисэх буудлын үйл ажиллагаа, агаарын тээврийн зохицуулалт, эмнэлгийн тусламж зэргээр мэдлэг, туршлагаа хуваалцжээ.
.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.