Монголын хиймэл оюуны компани 3.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татжээ
Чихэнд чимэгтэй
2025-05-13
Монголын анхны үндэсний хиймэл оюуны платформ болох "Egune AI"-д "Голомт" банк 3.5 сая ам.долларын хөрөнгө оруулсныг тус компанийн гүйцэтгэх захирал А.Одонбаатар Английн санхүү, хөрөнгө оруулалтын ffnews.com сайтад өчигдөр мэдээлжээ. "Egune AI" энэ хөрөнгө оруулалтыг технологио өргөтгөх, үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох, үндэсний хиймэл оюуны дэд бүтцийг бэхжүүлэхэд зориулах аж. Мөн энэ үйл явдал нь тус компанийн үнэлгээг 38.5 сая ам.долларт хүргэж, Монголын хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компани болгосон гэдгийг дээрх мэдээлэлд дурджээ. "Egune AI" нь монгол хэл, соёл, сэтгэлгээний онцлогт тулгуурласан ухаалаг дижитал туслах бүтээх зорилготойгоор 2022 онд байгуулагдсан юм. Ингэснээрээ манай улс хиймэл оюун ухааны загварыг бие даан хөгжүүлж сургасан дэлхийн найм дахь улс болж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.